Ц.Гончигсүрэн: Уяачид хурдан морьдоо дуудлага худалдаагаар арилжаалж, олсон орлогоо ОБЕГ-ын дансанд төвлөрүүлнэ

Ц.Гончигсүрэн: Уяачид хурдан морьдоо дуудлага худалдаагаар арилжаалж, олсон орлогоо ОБЕГ-ын дансанд төвлөрүүлнэ

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, Монголын морин спортын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн, Сайтуудын холбооны ерөнхийлөгч Э.Батхүү, "Босоо хөх Монгол" ТББ, Гандантэгчилэн хийд, "Малчин" телевизийн захирал Д.Чинзориг нар "Бид монголчууд" аянг өнөөдрөөс эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Үндэсний бөхийн холбоонооос гуравдугаар сарын 1-ний өдрийн 15:00 цагаас бөхийн барилдааныг зохион байгуулж, олсон орлогоо цас зудтай бүс нутгийн малчдад зориулах аж. Монголын морин спортын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн хэлэхдээ, "Морин спортын хорооноос "Бид Монголчууд" хандив тусламжийн аянд нэгдэж байна. Манай байгууллага цар тахлын үед 120 сая төгрөгийг иргэдэд хандивлаж байсан. Орон нутагт цас зудны улмаас нөхцөл байдал хүнд байгаа учраас үндэсний үйлдвэрлэгч нар хамтарч ажиллан, "Бид Монголчууд" аянд уриалж байна" гэлээ.

Мөн Морин спорт, уяачдын холбоо 120 мянга гаруй уяачтай бөгөөд Улсын алдар цолтой уяач нар өөрсдийн хурдан хүлгүүдээс дуудлага худалдаа зохион байгуулж малчдад хандив өргөхөөр болсон байна. Харин "Малчин" компаний зүгээс гар чийдэн хандивлаж, дуудлага худалдаа зохион байгуулна гэлээ. Цугларсан хандивийг Онцгой байдлын дансанд төвлөрүүлэх аж. 

ШУУД ҮЗЭХ: