Их лам гэвш Дэнгела сүсэгтэн олондоо зориулж ном хурна

Их лам гэвш Дэнгела сүсэгтэн олондоо зориулж ном хурна

17 дугаар жарны ‘’Хилэнт-Эх’’ хэмээх модон луу жилийн Шинийн-15 бямба гаригт тохиож байгаа билээ. Энэ өдөр Төвөдийн их лам гэвш Дэнгела сүсэгтэн олондоо сайн сайхан амьдралын тухайд элдэв саад, гэнэтийн гай барцдаас ангижрах, эрүүл энх эсэн мэнд амьдрахын тухайтад ЯДАМ ЖИГЖИДИЙН ЖАДОЛ номыг айлтгахаар болсон байна. 

Гэвш Дэнгела нь уг засал, номоо жилд нэг удаа Цагаан сарын дараа зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил буюу 2024.02.24 ны өдрийн 11 цагт БГД-ийн 33 дугаар хороо модны-2 МОНГЭНИ сургуулийн шатрын зааланд зохион байгуулахаар болсон байна.  Холбогдох хүмүүс 99051642 дугаарт хандах боломжтой юм.