Цасан шуурганд төөрсөн 72 настай малчныг гурав хоногийн дараа эсэн мэнд олжээ

Цасан шуурганд төөрсөн 72 настай малчныг гурав хоногийн дараа эсэн мэнд олжээ

Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн малчин 72 настай Б нь хоёрдугаар сарын 16-наас хойш сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл ОБЕГ-т бүртгэгдээд байсан юм. Үүнтэй холбоотойгоор Булган сумын Онцгой байдлын найм, цагдаагийн хэлтсийн хоёр алба хаагч, нэг тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагаа явуулжээ. Улмаар гурав хоногийн дараа тухайн иргэнийг эсэн мэнд олсон байна.