Хөдөө, орон нутаг руу зорчихоосоо өмнө зам цасанд хаагдсан эсэх мэдээллийг авч байж явахыг анхаарууллаа

Хөдөө, орон нутаг руу зорчихоосоо өмнө зам цасанд хаагдсан эсэх мэдээллийг авч байж явахыг анхаарууллаа

Өнөөдөр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир орон нутгийн замын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Нийт нутгаар цас орсноос замын зорчих хэсэг дээр үүссэн халтиргаа, гулгааг цэвэрлэх ажлыг АЗЗА зохион байгуулж байна. Иргэд орон нутаг руу зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг базаах, хурдаа тохируулж явах шаардлагатай. Төв замаас бусад буюу сум, багийн төв, бэлчээр хэсэг рүү очиход зам цасанд хаагдсан эсэх мэдээллийг авч байж явахыг зөвлөе. Хол замд явахдаа үзэгдэх орчин хязгаарлагдсан, цасан бүрхүүл тогтсон хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх хэрэгтэй" хэмээн зөвлөлөө. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагч нар 24 цагаар ажиллаж байгаа аж.