Өвс ачиж явсан машин шатаж байсныг унтраажээ

Өвс ачиж явсан машин шатаж байсныг унтраажээ

Төв аймаг, Аргалант сум. Хөшөөт багийн автозам дагуух "Оргил булаг" цайны газрын хажууд /аймгийн төвөөс баруун зүгт 96 км, сумын төвөөс баруун урд зүгт 35 км/-т 02.22-ны өдрийн 00:44 цагийн орчим өвс ачсан ачааны автомашин ачааны хэсгээсээ шатаж эхэлсэн тухай мэдээллийг мөн өдрийн 00:52 цагт хүлээн авчээ. Тус сумын Мэргэжлийн ангийн 3 ажилтан 01:51 цагт очиход 2.5 тн өвс ачсан иргэн З-ийн "Beiben North Benz ND4251" загварын ачааны автомашины ачааны хэсэг шатаж байсныг орон нутгийн зургаан иргэн өвсийг автомашинаас буулган тарааж галыг унтраасан байсан тухай иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.