Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.
Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667.841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 15-наас зуданд хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг эхлүүлэх тухай Зоонозын халдвар судлалын үндэсний төвөөс мэдээлжээ. Энэ ажилд зоонозын халдвар судлалын аймгийн төвүүдийн ажилтнууд болон малчид оролцох аж.