"Авлига хороолол"-ын голын гольдрил руу орсон хоёр блок барилгыг хавраас нураана гэж Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдэгджээ

"Авлига хороолол"-ын голын гольдрил руу орсон хоёр блок барилгыг хавраас нураана гэж Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдэгджээ

Голын голдиролд баригдсан "Авилга хороолол" гэгдэх "Аqua garden" хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокийг нь албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамж, барилгын үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн шийдвэр гаргасан.

Улмаар "Эм энд Жи" констракшн ХХК нийслэлийн Засаг даргын захирамжийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм. Энэ дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8536 дугаар захирамжаар “Авлига хороолол”-ыг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Улмаар одоо хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Тэгвэл Aqua garden хорооллыг нураах шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Усан паркийн хоёр блок барилгыг нураах шийдвэр хэвээрээ байгаа. Энэ шүүхийн процедур явж байгаа хоёр блок нь голын голдирол руу орсон. Тэгэхээр тэр хоёр блок барилгыг нураана. Хавраас нураана. Шүүхийн л асуудал хүлээгдээд байна. Шүүх дээр манай Засаг даргын захирамжийг түдгэлзүүлчхээд байна л даа. Энэ асуудлуудыг нэг талд нь гаргаад шийдчихвэл нураах ажлыг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийнэ. Үүнийг шийдвэрлэх хүртэл түр хэрэгжүүлэлтээ зогсоож байгаач ээ гэдэг байдлаар л шүүхээс хандсан" гэж мэдэгджээ. 




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ