Монгол улсын гаалиар 2023 оны “Pruis 60” маркийн шинэ автомашин орж ирсэн талаар нэгэн иргэн цахим хуудаснаа бичжээ. Тус машины зах зээлийн үнэ нь 118 сая аж. Автомашин борлуулалтын “Мөнххада” компани мөн ирэх наймдугаар сард “Pruis 60” маркийн машиныг монголын зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэх албан бус мэдээлэл байгаа юм.
Тав дахь үеийн “Pruis 60” маркийн автомашин 2022 оны 11-р сарын 16-нд Японы зах зээлд нээлтээ хийсэн бөгөөд тус загвар нь “E-four” буюу бүх дугуй хөтлөгчтэй, өмнөх загваруудаа бодвол машины доторх зай талбайн хэмжээ бага юм байна. Үйлдвэрлэгчдийн мэдээлж буйгаар тус машин нь 196 морьны хүчтэй аж. “Pruis 60” машины Европ дахь нийлүүлэлт 2023 оны эхний улирлаас эхэлсэн ч өмнөх загваруудын борлуулалтаас муу байгаа учир Австрали болон Шинэ Зеланд дахь нийлүүлэлтээ зогсоосон байна.