“Хүрээ майдар” дурсгалын зоосыг худалдаанд гаргажээ

“Хүрээ майдар” дурсгалын зоосыг худалдаанд гаргажээ

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монголбанк, Зүүн Хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа.

Тус зоосны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба лам Ч.Дамбажав болон холбогдох албаны бусад төлөөлөгчид оролцов. 

“Хүрээ Майдар” зоосны хувьд бурхан шашны сэдэвт хамаарах бөгөөд нэг унц буюу 31.1 грамм жинтэй, 38.61 мм-ийн диаметртэй, ultra high relief технологиор үйлдвэрлэсэн мөнгөн зоос юм.

Монголбанкнаас түүхт үйл явдал, спортын амжилт, он тоолол, ан амьтан, урлаг соёл, бурхан шашин зэрэг өргөн хүрээний сэдвээр төрөл бүрийн дурсгалын зоосыг олон улсын шилдэг технологиор үйлдвэрлүүлж, худалдаанд гаргадаг байна.