Малчид гар утсаараа өөрийн байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой боллоо

Малчид гар утсаараа өөрийн байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой боллоо

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид сумын малчин иргэдэд “What3words” аппликейшны талаар мэдээлэл өгч, иргэдийн утсанд суулгах ажлыг зохион байгуулсан байна.

Аливаа аюул, ослын дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ суулгасан “what3words” апплейкшныг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой болсон. Ухаалаг гар утсандаа суулгасан энэхүү “what3words” апплейкшныг интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд ашиглаж болдог байна.