Л.Баярхүү: Малчдад тал шуудайтай хивэг, тэжээл тарааж байна гэдэг нь худал мэдээлэл

Л.Баярхүү: Малчдад тал шуудайтай хивэг, тэжээл тарааж байна гэдэг нь худал мэдээлэл

Зудын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК, Онцгой байдлын ерөнхий газраас өдөр бүр мэдээлж байхаар болсон. Тэгвэл УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү ээлжит мэдээллээ хийлээ.

ВИДЕО: 

Тэрээр "Аймгуудаар зудын үнэлгээ хийх ажлын хэсэг гараад эхэлчихсэн байгаа. Энэ ажлын хэсэг өнөөдрөөс Архангай аймагт ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд өвөлжилт хүндэрч, орон нутагт томилолтоор явж байгаа ажлын хэсгүүдийн талаар цахим орчинд мэдээлэл их гарч байна. Улсын нөөцийн өвс, тэжээл тарааж байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд “тал шуудай хивэг, тэжээл малчдад тарааж байна” гэсэн мэдээлэл яваад байна. Энэ бол огт ор үндэсгүй худал мэдээлэл гэж албан ёсоор мэдэгдье. Улсын нөөцөөс малчдад тараагдаж байгаа хивэг тэжээл бол ОХУ-д үйлдвэрлэгдсэн, орос шошготой шуудай байгаа.

Мөн МУ-ын ЗГ, УОК-с гадна ард иргэд маань байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө хамтран малчдад тусалж байгаа. Хэрвээ улсын нөөцтэй холбоотой ямар нэг гомдол санал байвал бидэнд шууд хандаарай гэж хэлмээр байна. Зуд гэдэг бол байгалийн гамшиг. Үүний цаана маш олон айлын амжиргаа, хувь заяа яригдаж байгаа учраас энэ асуудлыг аль болох улстөржүүлэхгүй байхыг та бүхнээсээ хүсмээр байна" гэж мэдээллээ.