БОАЖЯ-ны харьяа газрууд нэг өдрийн цалингаа малчдад хандивлахаар болж 80 сая төгрөг цуглуулжээ

БОАЖЯ-ны харьяа газрууд нэг өдрийн цалингаа малчдад хандивлахаар болж 80 сая төгрөг цуглуулжээ

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, зургаан аймгийн 23 суманд төмөр зудтай, 17 аймгийн 89 сум цагаан зудтай, 82 сум зудархуу байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хэмжээнд нэг өдрийн цалин хандивлах, өвс тэжээл, шатахуун зэрэг шаардлагатай эд материалын дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм. Уг уриалгад БОАЖЯ-ны харьяа 87 газрын 3191 албан хаагч хамрагдаж, одоогийн байдлаар 80 гаруй сая төгрөг цуглажээ.  Уг санхүүжилтийг хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл, шатахуун зэрэг шаардлагатай эд материалын дэмжлэг үзүүлэхэд зарцуулах аж. Хандивын тусламжыг нэгдсэн байдлаар ОБЕГ-т дамжуулна хэмээн БОАЖЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Хандив өгсөн  БОАЖЯ-ны харьяа газруудаас дурдвал:

  • Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын байгаль хамгаалагч, хамт олон “МАЛЧДАД ТУСЛАХ АЯН”-д нэгдэж 1.669.590 төгрөг хандивлав.
  • Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид 785000 төгрөг, сумын онцгой комисст 50 боодол өвс, 20 шуудай тэжээлийг хүлээлгэн өгөв.
  • Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалтын албан хаагчид Малчдад туслах аянд нэгдэж нэг өдрийн цалин болох 1.000.000 төгрөг хандивлав.
  • Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалтын албан хаагчид Малчдад туслах аянд нэгдэж 3,083,000 төгрөг, 100 шуудай тэжээл хандивлав.
  • Хустайн байгалийн цогцолборт газар Малчдад туслах аянд нэгдэж 800,000 төгрөг, Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдад тус бүр 2 сая төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүллээ.
  • Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын 36 захиргаа хамрагдаж, албан хаагчид 41,226,508 төгрөг, 2208 боодол өвс, 280 уут тэжээл, 3550 кг хужир хандивлав.