Сайд Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар хоёр хайрцаг хэрэгсэл, хоёр шуудай хивгийг 20 жийп машинаар хүргэж сүржигнэлээ гэх шүүмжлэлд өртөв

Сайд Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар хоёр хайрцаг хэрэгсэл, хоёр шуудай хивгийг 20 жийп машинаар хүргэж сүржигнэлээ гэх шүүмжлэлд өртөв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Улсын Онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг хамгийн хүнд нөхцөл, байдалтай байгаа зүүн аймгуудад ажиллаж байгаа юм. 

Тэгвэл  ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар нэг айлд хоёр шуудай хивэг өгөхийн тулд том оврын, туулах чадвар сайтай 10, 20 жийп машинаар очиж,  тарган мах чануулж, бууз жигнүүлж яваа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Хоёр хайрцаг хэрэгсэл, хоёр шуудай хивэг өгөхийн тулд ийм их зарлага гаргаж, сүржигнэх шаардлагагүй талаар иргэд сануулж байна. 

Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймагт малын хорогдол хамгийн их байгаа тухай Шадар сайд С.Амарсайхан өчигдөр мэдэгдсэн.  Зөвхөн Сүхбаатар аймгийн хэмжээнд 600 мянга гаруй толгой мал хорогдоод байгаа юм. Зудын бүс нутагт УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна урлаг соёлынхон, мөн залуус нэгдэн ажиллах буй бөгөөд тэд зам даваа хаагдсанаас зарим малчныд хүрэх боломжгүй байгаа тухай, 40 км газарт цас ухсаар 6-7 цаг явж өвс тэжээл хүргэсэн гэж буй. Гэтэл дарга нар яг зуданд өртсөн хүнд бэрх байгаа малчдад хүрч ажиллаж байна уу гэдэг нь ч үүнээс харагдаж байгаа юм. 




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө