"Miss World" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Б.Болор спортын тэмцээний "Топ-8"-д багтжээ

"Miss World" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Б.Болор спортын тэмцээний "Топ-8"-д багтжээ

71 дэх удаагийн “Miss World” тэмцээний шалгаруулалт Энэтхэг Улсын Нью Дели хотноо хоёрдугаар сарын 20-ны өдөр эхэлсэн.

Дэлхийн 120 гаруй орны гоо бүсгүй оролцож буй тус тэмцээнд "Монголын сайхан бүсгүй" тэмцээний Алтан эрдэнийн титэмт, "Miss world Mongolia 2023" тэмцээний Үндэсний ялагч Б.Болор эх орноо төлөөлөн оролцохоор болсон байгаа юм. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчнээр ажилладаг бөгөөд 2018 онд Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторийг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм. Тэгвэл өчигдөр буюу хоёрдугаар саын 22-ны өдөр болсон спортын тэмцээнд Монголын мисс Б.Болор шилдэг 8-д багтжээ.