СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 25-нд баруун, 27-ноос зүүн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 25-нд баруун, 27-ноос зүүн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 20-ны байдлаар 13 аймгийн 58 суманд төмөр болон мөсөн зудын нөхцөл үүсчээ. Мөн 17 аймгийн 137 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудархуу төлөвд шилжжээ.

Цаг агаарын хувьд, өнөөдөртөө тогтуун байх бол маргааш буюу хоёрдугаар сарын 24-нд нутгийн зүүн хэсэгт хүйтний эрч бага зэрэг чангарна. Хоёрдугаар сарын 25-наас баруун аймгуудаар цас орж эхлэх бөгөөд 27-ны өдрөөс зүүн болон говийн аймгуудаар цас орж, салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй байна.

Тиймээс энэ үеэр хол замд, тэр дундаа зүүн аймгуудад зорчих төлөвлөгөөтэй байгаа бол мэргэжлийн байгууллагын зөвлөгөө мэдээллийг сайтар сонсож шаардлагагүй тохиолдолд замд гарахаа түр азнахыг ОБЕГ-аас зөвлөж байна. Түүнчлэн энэ сарыг дуустал цас орж, хүйтрэх бөгөөд хоёрдугаар сарын 28-29-нд баруун аймгуудаар дахин цас орох юм.