Хамба Д.Жавзандорж маргааш сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ

Хамба Д.Жавзандорж маргааш сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан Д.Жавзандорж маргааш буюу хаврын тэргүүн сарын шинийн 15-нд сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээхээр болжээ. Энэхүү Тэгчэн сожон буюу сахил хүртээх айлдвар нь Гандантэгчэнлин хийдийн Бурханы шашны дээд сургуулийн хурлын зааланд өглөө 07:00 цагт эхлэнэ.

Сожин сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай төвөд үг юм. Энэхүү сожин сахилыг сар бүрийн билгийн тооллын шинийн найман, арван таван, битүүний өдрүүдэд авч сахиваас тус эрдэм үлэмж болохын дээр Бурхан багшийн их дүйчэн өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй билээ. Сожин сахилыг өмнө нь ёс төгөлдөр багшаас ёсын дагуу хүртэж, сахигдахууныг бүрэн сахисан бол цаашид өглөө эрт гарын алганы зураас харагдах цагт босч, бурхан шүтээн, лам багшийнхаа өмнө гурав мөргөөд сожингийн судраа уншин сүүлд нь гурвантаа мөргөж, уншлага уншин, ам аван сахидаг зан үйл юм. Сожин сахил авах энэ ёс нь эртнээс нааш лам хуварга, болон манай ард түмний дунд өргөн дэлгэрсэн билээ.