Энэ жилийн мөсний баярт Эквадор улсын “Qirwa Anka” хамтлаг ирэхээр болжээ

Энэ жилийн мөсний баярт Эквадор улсын “Qirwa Anka” хамтлаг ирэхээр болжээ

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд-2024" мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд болох гэж байгааг зохион байгуулагчид мэдээлсэн.

Тэгвэл тус баярт  Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл урлагийн илэрхийлэл болсон хөгжмийн “Qirwa Anka” хамтлаг хүрэлцэн ирэхээр болжээ. Тус хамтлаг нь 39 жилийн түүхтэй ах, дүү хоёр гишүүнтэй бөгөөд өөрсдийн зохиосон болон дэлхийн сонгодог бүтээлүүдээсээ хүргэх юм байна. Өнгөрсөн оны Мөсний баярт БНСУ-ын Тэжон хотын “Намчон” үндэсний хөгжмийн хамтлаг оролцож ая дуугаа өргөж байсан билээ.