Маргааш болох Гуамын эсрэг тоглолтын үеэр Монгол Улсын шигшээ багийн өмсгөлийг худалдаанд гаргахаар болжээ

Маргааш болох Гуамын эсрэг тоглолтын үеэр Монгол Улсын шигшээ багийн өмсгөлийг худалдаанд гаргахаар болжээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг анх удаа шалгарсан бөгөөд тэмцээний хоёр дахь тоглолтоо маргааш /2024.02.24/ Гуам Улсын шигшээ багийн эсрэг хийнэ.

Тэгвэл маргааш болох Гуамын эсрэг тоглолтын үеэр Улсын шигшээ багийн өмсгөлийг худалдаанд гаргахаар болжээ. Худалдан авсан нь шигшээ багаа бодитоор дэмжиж буй дэмжлэг болох гэнэ. Учир нь худалдан авсан өмсгөлийн ашгийн 50% нь тамирчдад урамшуулал болон очиж, 50% нь шигшээ багийн бэлтгэл сургуулилт, гадагшаа явах тэмцээний зардалд зарцуулагдах аж. Өмсгөлийн үнийн хувьд 125 мянган төгрөгөөр худалдаалагдах гэнэ.