АШУҮИС малчин айлын хүүхдүүдийг гуравдугаар сарын 17-ныг хүртэл хичээлээс нь чөлөөлөхөөр болжээ

АШУҮИС малчин айлын хүүхдүүдийг гуравдугаар сарын 17-ныг хүртэл хичээлээс нь чөлөөлөхөөр болжээ

Цас, зудын нөхцөл байдалтай холбогдуулан ШУТИС, АШУҮИС зэрэг их, дээд сургуулиуд малчин айлын хүүхдүүдэд чөлөө өгч эхэлжээ.

Тодруулбал, ШУТИС зуданд өртсөн малчин өрхийн хүүхдүүдэд дөрвөн долоо хоногийн чөлөө олгохоор болсон. Мөн АШУҮИС  хүсэлт гаргасан малчин өрхийн хүүхдүүдэд гуравдугаар сарын 17 хүртэл чөлөө олгохоор болжээ. Тус сургуулийн захиргаанаас малчин өрхийн суралцагч /төгсөх ангиас бусад/ салбар, бүрэлдэхүүн сургуулийн арга зүйчид чөлөө авах хүсэлтээ бичгээр өгч чөлөөгөө шууд авах боломжтойг мэдэгдсэн байна.