Иргэд болон ААН-үүд 1 тэрбум төгрөг, 562 сая төгрөгийн бараа материалыг малчдад хандивлажээ

Иргэд болон ААН-үүд 1 тэрбум төгрөг, 562 сая төгрөгийн бараа материалыг малчдад хандивлажээ

Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь,  Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.

Хоёрдугаар сарын 19-22-ны өдрийн хооронд, 154 сумын 2,829 малчин өрхөд 465.5 тонн өвс, 36,108 малчин өрхөд 2,079 тонн тэжээл, 7,986 км хаагдсан замыг давхацсан тоогоор 2,927 алба хаагч, 1283 техник ажилтан зохион байгуулсан. Мөн УОК-оор дамжуулж зарим ААН байгууллагаас тусламжууд ирж байна. Одоогийн байдлаар нийт 1.6 тэрбум төгрөгийн хандив тусламж цугласан. 22 ААН-ийн 1,039,826,214 төгрөгийн мөнгөн хандив, тусламж дансанд төвлөрсөн. 562,050,000 төгрөгийн бараа материалын тусламж ирсэн гэжээ.