Жангүм Одноо буюу иргэн А.Одончимэг малчдын хүүхдүүдэд 12 баривч, ээжүүдэд дээл мөн малын 40 ширхэг нэмнээ оёж, малчдад илгээжээ

Жангүм Одноо буюу иргэн А.Одончимэг малчдын хүүхдүүдэд 12 баривч, ээжүүдэд дээл мөн малын 40 ширхэг нэмнээ оёж, малчдад илгээжээ

Монгол орны нийт нутгаар зудын нөхцөл байдал үүрлэж малчдад хүндхэн үе тулгарч ирлээ. Тодруулбал yийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь,  Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.

Иймд УОК-оор дамжуулж зарим ААН байгууллагаас тусламжууд ирж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 1.6 тэрбум төгрөгийн хандив тусламж цугласан. 22 ААН-ийн 1,039,826,214 төгрөгийн мөнгөн хандив, тусламж дансанд төвлөрсөн. 562,050,000 төгрөгийн бараа материалын тусламж ирсэн гэжээ. Тэгвэл олноо Жангүм Одноо гэгддэг иргэн А.Одончимэг малчдын хүүхдүүдэд 12 баривч, ээжүүдэд 9 дулаахан дээл мөн малын 40 ширхэг нэмнээ оёж, малчдад илгээжээ.