Бусан-Улаанбаатар хот хооронд долоо хоногт зургаан удаа нислэг үйлддэг байсан бол ес болгон нэмэхээр болжээ

Бусан-Улаанбаатар хот хооронд долоо хоногт зургаан удаа нислэг үйлддэг байсан бол ес болгон нэмэхээр болжээ

БНСУ-ын Сөүл хотноо Монгол, Солонгос хоорондын агаарын тээврийн хамтарсан уулзалтыг хийж, хоёр улсын орон нутгийн нисэх онгоцны буудлын тээвэрлэлтийн эрхийн чиглэл, давтамжийг агаарын хөлгийн төрлөөр хязгаарлахгүйгээр өргөтгөсөн тухай Газар, дэд бүтэц, тээврийн яам өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдөр мэдээлэв.

Энэ хүрээнд БНСУ-ын Бусан хотоос "Эйр Бусан" болон "Чежү Эйр" Улаанбаатар хооронд тус бүр гурван нислэг үйлдэж байгаа бөгөөд нислэгийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, Бусан хотын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот хоорондын нислэг долоо хоногт 6 удаа байсан бол долоо хоногт 9 удаа болж нэмэгдэхээр болжээ. Ингэснээр Солонгосын авиа компаниуд болон Монголын авиа компаниуд тус тус долоо хоногт тус 9 удаа нислэг үйлдэх боломжтой болж байна.

Түүнчлэн одоогийн байдлаар Дэгү, Чонжү, Муан, Улаанбаатарын хооронд чиглэлүүд ажиллаж байгаа бөгөөд Чежү, Янгян, Улаанбаатар хотуудын хооронд шинэ чиглэл бий болгожээ. Эдгээр чиглэлүүд нийтдээ долоо хоногт 15 удаа ажиллах боломжтой гэнэ. 

Эх сурвалж: Busan news