"Автомашин манийлдан асааж буй бичлэг"-ээ тараасан УИХ-ын гишүүн, Үндэсний бөхийн гарьд Ц.Цэрэнпунцаг "цаашид чаддаг юмаа л хий" гэсэн шүүмжлэлд өртөв

"Автомашин манийлдан асааж буй бичлэг"-ээ тараасан УИХ-ын гишүүн, Үндэсний бөхийн гарьд Ц.Цэрэнпунцаг "цаашид чаддаг юмаа л хий" гэсэн шүүмжлэлд өртөв

"Зуд болохоор нохой зоолно, зовлон учрахад лам баяжна" гэдэг шиг 21 аймгийн зарим сумдад өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчдад өвс, тэжээл хүргэж байна. Харин зарим иргэд үүнийг "зудад туслах биш сонгуулийн шоу хийж байна" хэмээн шүүмжилж байгаа юм.

Тодруулбал, энэ жилийн УИХ-ын сонгууль 13 бүсчлэл хуваагдан явагдана. Иймд Завхан, Ховд, Увс, Говь-Алтай аймагт нэр дэвшихээр горилж буй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар эдгээр аймгуудаар явж малчидтай уулзаж, өвс тэжээл тарааж эхлээд байна.  Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хуучин автомашиныг гарын хүчээр манийлдан эргүүлж асааж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн юм.

Тус бичлэгийг үзсэн зарим иргэд Ц.Цэрэнпунцагийг УИХ-ын гишүүн биш үндсэн ажил болох Үндэсний бөхийн ажлаа хийхийг зөвлөжээ. Учир нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг бол Үндэсний бөхийн гарьд цолтой, Gem группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч нэгэн юм. Учир нь тэрбээр 2020-2024 оны хугацаанд парламентын гишүүнээр ажиллахдаа Монгол Улсад хэрэгтэй хууль боловсруулсан нь бараг байхгүй гэж болох байх. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн автомашин манийлдан асаасан явдалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, "Завханы Тэс сумаас гараад малчин айлд тэжээл хүргэхээр явж байлаа. Би дотор нь сууж явсан. Гэтэл тэжээл ачсан Зил-131 машин маань огцом өгсүүр өөд хүч алдаад унтрав. Маниулдаад асаах гэсэн дийлдэг хүн байдаггүй. Тэгээд Цэрэнпунцаг гишүүн сэнсэртэл эргүүлж асаасан нь энэ юмаа. Бяр хөрширдөггүй л юм байна" гэсэн тайлбарыг хэлжээ.