А.Өнөржаргал: Малчдын нөхцөл байдал маш хүнд байна. 1700 малтай айл зудын улмаас 200 гаруйхан малтай үлджээ /LIVE/

А.Өнөржаргал: Малчдын нөхцөл байдал маш хүнд байна. 1700 малтай айл зудын улмаас 200 гаруйхан малтай үлджээ /LIVE/

Монгол орны нийт нутгаар зудын нөхцөл байдал үүсч, малчид хүндхэн нөхцөл байдалтай байна. Энэ үеэр олон сайн үйлсийн, хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд тэдний нэг нь жүжигчин А.Өнөржаргал юм. 

Түүний хувьд Сүхбаатар аймгийн хойд сумдуудаар өвс, тэжээл малчдад тарааж байгаа. Тэрбээр, "Намар маш эрт цас орсон. Үргэлжлүүлээд өвлийн бэлтгэл ажлаа ханах гэтэл улсын хэмжээнд түлш тасарсан байна. Ингээд 11 дүгээр  сарын сүүлээс эхлээд тасралтгүй 50 гаруй хоног шуурсан гэж малчид хэлсэн. Улмаар бүх замыг хааж, малчид хөдлөх аргагүй болжээ. Ийнхүү сүхбаатар аймгийн малчдын хувьд хамгийн хүнд нөхцөл байдалтай болсон байна. Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн 100-аад айлд өвс тэжээл хүргэж өглөө. Бидний хувьд маш удаан хугацаанд хивэг тэжээл, хоол хүнсээр тасраад байсан Сүхбаатар аймгийн хойд хэсгээр орших малчдад тусламжаа хүргэж байгаа бөгөөд нэг айлд 10 орчим хивэг тэжээл хүргэлээ. Бидний очсон 1700 гаруй малтай нэг айл 200 гаруйхан малтай үлдчихсэн байсан. Зарим хүмүүс малчдыг арчаагүй байна гэж байна. Арчаагүй байтлаа 1000 гаруй мал өсгөх үү?" гэлээ.

ҮЗЭХ: