Манай улсын сагны шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтдоо Гуамын багт 74-63-ын харьцаатайгаар хожигдол хүлээлээ

Манай улсын сагны шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтдоо Гуамын багт 74-63-ын харьцаатайгаар хожигдол хүлээлээ

Монголын үндэсний Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд анх удаа оролцож байна. Манай багийнхан анхны тоглолтоо энэ сарын 22-нд хийж, Хятадын шигшээ багт 80-49 харьцаагаар хожигдсон.

Тэгвэл өнөөдөр /2024.02.25/ С хэсэгт Гуамын шигшээ багтай хоёр дахь тоглолтоо хийж, 74-63-ын харьцаагаар хожигдов. Монгол Улсын шигшээ багийн тоглогч Б.Билгүүн Гуамын шигшээ багийн эсрэг тоглолтод 13 оноо, 5 самбар, 4 бөмбөг таслалт, 44 хувийн довтолгооны гүйцэтгэлтэй тоглолоо. Hgjny Гуам улсын шигшээ багийн тоглогч Earnest Ross Jr өнөөдөр 19 оноо, 8 самбар, 2 бөмбөг таслалт, гурван онооны шидэлтийг 5/6 амжилтай шиджээ.