СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт хог шатаж, утаажилтын бүсээс 72 иргэнийг гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт хог шатаж, утаажилтын бүсээс 72 иргэнийг гаргажээ

Галын улмаас утаанд угаартах эрсдэлтэй байсан 72 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 13 дугаар байрны нэгдүгээр орцонд их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлагыг өнөө өглөө 03:35 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид очиход тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг 20 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргажээ. Иймд иргэд, олон нийт галын аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө.