"Евро-5" стандартын шатахуун хэрэглэснээр түлш зарцуулалт 3 хувь,  хөдөлгүүрийн бохирдол 75 хувиар багасдаг

"Евро-5" стандартын шатахуун хэрэглэснээр түлш зарцуулалт 3 хувь, хөдөлгүүрийн бохирдол 75 хувиар багасдаг

Автомашины түлшинд агуулагддаг хүхэр зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хөдөлгүүр бохирдуулж, шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг байна. Тэгвэл “Евро-5” стандартын шатахуунд агуулагдах хүхрийн агууламж “Евро-2”-оос 200 дахин бага болохыг мэргэжлийнхэн онцолдог. 

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашинаас ялгарах утаа эзэлдэг. Тэгвэл жолооч нар хэрэглэдэг шатахууныхаа ангиллыг ахиулж, “Евро-5” стандартын шатахуун хэрэглэснээр автомашинаас ялгарах утааг 21-98 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Зөвхөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулаад зогсохгүй хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасах юм. Шатахууны ангиллыг аваад үзвэл, “АИ92” шатахуун нь 1997 оноос 2002 он хүртэл хэрэглэсэн “Евро-2” стандартын бензин, түлш юм байна. Үүнээс хойш Европын орнууд “Евро-3”-ыг 2001, “Евро-4”-ыг 2006, “Евро-5”-ыг 2009,  харин “Евро-6”-г 2015 оноос хэрэглээнд нэвтрүүлжээ. Хамгийн сүүлд 2017 оноос “Euro 6d-Temp” болон “Euro 6d” бензин, түлшний стандартыг гаргаж, авто үйлдвэрлэгч, шатахууны компаниудад бага багаар нэвтрүүлж эхэлсэн байна. Тэгвэл автомашины моторын эдэлгээг уртасгаж, байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдгээр нь “Евро-5” стандартын шатахууныг жолооч нар түлхүү хэрэглэх болжээ.

“Евро-5” дизель түлш нь автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95%, нүүрсхүчил болон метан хийг 80%, азотын ислийг 90 хүртэл хувиар тус тус бууруулдаг гэжээ. Цаашлаад түлш зарцуулалт дунджаар 3% буурч, хөдөлгүүрийн бохирдол 75% хүртэл багасдагийг судалгаагаар тогтоожээ. Цаашлаад тус стандартын шатахуун нь хөдөлгүүрт бүрэн шатдаг учир хөдөлгүүрийн дуу чимээг багасгаж, элэгдлийг бууруулж, эд ангиудад бохирдол үүсгэдэггүй байна. Тэгвэл “Евро-5” стандартын шатахуун нь Шунхлай ХХК-ийн нийслэл дэх эдгээр 13 байршил болон хөдөө орон нутгийн 10 ШТС-д худалдаалагдаж байгаа юм.

ВИДЕО