"Оюутолгой ХК хууль зөрчин ажилчдынхаа цалинг бууруулж, нэг удаагийн урамшуулал, илүү цагийн хөлсийг хассан шийдвэр гаргасан" гэв

"Оюутолгой ХК хууль зөрчин ажилчдынхаа цалинг бууруулж, нэг удаагийн урамшуулал, илүү цагийн хөлсийг хассан шийдвэр гаргасан" гэв

"Оюутолгой" ХК 2024 оны хоёрдугаар сарын 6-нд нийт ажилчдынхаа цалинг бууруулах шийдвэр гаргажээ. Ингэхдээ үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөхгүй, дур мэдэн шийдвэр гаргаж, ажилчдынхаа эрх ашгийг зөрчсөн байна. Энэ талаар тус компанийн ажилчид өнөөдөр /2024.02.26/ мэдээлэл хийлээ.

Ажилчдын төлөөлөл, "2024 оны хосрдугаар сарын 6-нд "Оюутолгой" ХК нийт ажилчдынхаа цалинг бууруулах шийлвэр гаргасан. Энэ бол зөвшөөрөлгүйгээр бие даан шийдвэр гаргаж, хамтын ажиллагааны гэрээг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Дундаж цалинг бууруулж, нэмэгдэл цалин, нэг удаагийн шагнал урамшуулал, шөнийн ээлжийн нэмэгдэл, илүү цагийн хөлсийг хассан шийдвэр гаргахдаа ажилчдад урьдчилан мэдэгдээгүй тул энэ хууль бус шийдвэрээ өөрчлөхийг бид шаардаж байна. Хэрэв өөрчлөхгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдэж байна" гэлээ.

"Компанийн ашиг орлого буурч, алт зэсийн ханш унасан тохиолдолд л ажилчид цалин бууруулахыг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ өнөөдөр ийм нөхцөл байдал үүсээгүй учраас цалин бууруулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй" гэв