ВИДЕО: "S Outlet” дэлгүүрийг нураах нэрийдлээр ойр орчмын моддыг тайрч байсныг Экологийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ

ВИДЕО: "S Outlet” дэлгүүрийг нураах нэрийдлээр ойр орчмын моддыг тайрч байсныг Экологийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ

Өнгөрсөн зун орсон их хэмжээний борооны улмаас Сэлбэ голын ойр орчмын барилгад ус нэвтэрч, их хэмжээний хохирол учруулсан. Тэгвэл үүнд голын голдрилыг өөрчлөн барьсан "S Outlet" дэлгүүр, "Акуа гарден" хотхоны хоёр блок барилга, "Шунхлай" ШТС-уудын барилга нөлөөлсөн гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан юм. 

Улмаар нийслэлийн засаг дарга асан Д.Сумьяабазарын захирамжаар уг барилгуудыг нураахаар болсон бөгөөд өнгөрөгч аравдугаар сараас эхлэн үе шаттайгаар буулгаж эхэлсэн. Тэгвэл Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, "S Оutlet" дэлгүүрийн орчимд Сэлбэ голын дагуу мод тайрч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл мэдээллийн дагуу Экологийн цагдаагийн албанаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд "дэлгэрэнгүй мэдээллийг эргэн танилцуулах болно" гэжээ.

ВИДЕО: