Д.Гантулга: Х.Нямбаатар нийслэлийн индэр дээрээс худлаа ярьдгаа болих хэрэгтэй /ВИДЕО/

Д.Гантулга: Х.Нямбаатар нийслэлийн индэр дээрээс худлаа ярьдгаа болих хэрэгтэй /ВИДЕО/

Нийслэлийн Засаг дарга Х. Нямбаатарын өргөн барьсан Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төсөл болон нийслэлийн өмнө тулгарч буй асуудлуудаар өнөөдөр НИТХ дахь Хүн намын бүлгээс өнөөдөр мэдэгдэл хийлээ.

ВИДЕО: 

Нийслэлийн засаг дарга Төсвийг өөрийн өнгө үзэмжээр дурааараа зарцуулахыг зорьж байна. ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга хэлэхдээ, "Нийслэлийн засаг дарга Х. Нямбаатарт хандаж хэлэхэд “Сорогу Монгол”-той би ямар ч холбоо хамааралгүй. Нийслэлийн төсвөөр явган хүний зам нэрийдлээр “маап” хийх гэж байна. Баянзүрх дүүргээс намайг сонгосон. Би ард иргэдийн дуу хоолой болж үнэний төлөө энд зогсож байна" гэж хэллээ. Мөн "Хотын дарга Х.Нямбаатараас ногоон автобусны талаар асуухад "би хууль зүйн сайд биш" гэж өөрөөсөө холдуулдаг. Нийслэлийн индер дээрээс ичих ч үгүй худлаа ярьдгаа больмоор байна" гэв.