Олон улсын  эмэгтэйчүүдийн баяраар бүх нийтээр амарна

Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар бүх нийтээр амарна

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу гуравдугаар сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. 2024 оны гуравдугаар сарын 8-ны өдөр ирэх долоо хоногийн Баасан гарагт тохиож байна.

Бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, хилийн боомтууд, томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй байх зэрэг өөрчлөлт ордог. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй байх нь.

Жил бүрийн олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр зарим эмэгтэй эрхээ хэр хангагдаж байгааг илэрхийлж, тайван жагсаал зохион байгуулдаг билээ.

Манай улс 1992 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгожээ.