ВИДЕО: Туул голын эрэг дагуух хатуу хучилтат замаар холбосон хувийн эзэмшил бүхий хаусыг “Хан талст” ХХК эзэмшдэг аж

ВИДЕО: Туул голын эрэг дагуух хатуу хучилтат замаар холбосон хувийн эзэмшил бүхий хаусыг “Хан талст” ХХК эзэмшдэг аж

Өнгөрсөн баасан гарагт болж өнгөрсөн НИТХ-ын үеэр хуулийн зөвшөөрөлгүй газар буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд туул голын эрэг дагуу газарт хэнийх нь үл мэдэгдэх хувийн эзэмшил газар байгаа талаар мэдээллийг олон нийтэд дэлгэсэн.

Тодруулбал, 2014 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар олгогдсон тухайн газарт хувийн хаус барьж, төлбөр хураамж огт төлөөгүй байна. Тэгвэл бид энэ сэдвийг хөндөж, тухайн газрын ойр орчмоос дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО:

2014 оны зургаадугаар сард нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, тухайн үед үнэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал байсан Д.Саранчимэг нар 973 га газраас 3.3 га газрыг "Хан талст" компанийх болгожээ. Ингэхдээ туул голын эрэг дагуу "наран шарлагын цогцолбор" байгуулна гэж байсан ч 2014 оноос хойш арван жилийн хугацаанд энэхүү тусгай хамгаалалт бүхий газар "наран шарлагын газар" барьсан зүйлгүй "Хан талст" компаний удирдах эрх бүхий хүмүүсийн хувийн эзэмшил газар болон хувирч, хиймэл нуур байгуулж, хатуу хучилтат замаар холбосон байна.