Б.Батзориг: Найз бүсгүйгээ хөнөөсөн гэх хэргийг одоогоор батлах боломжгүй байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Б.Батзориг: Найз бүсгүйгээ хөнөөсөн гэх хэргийг одоогоор батлах боломжгүй байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь мөчилж, нохойд өгсөн хэргийг Ажлын хэсэг гарч шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Батзориг мэдээлэл өглөө. Тэрбээр "Мөрдөн шалгах явцад иргэн Б гэгч нь олон нохой тэжээдэг байсан нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Одоогоор чухам ямар хэрэг болсон нь эцэслэн батлагдаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй шуурхай явагдаж байна"  гэлээ. Мөн тэрбээр тухайн этгээдийг гэр болон автомашинаас нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илэрснийг цагдаагийн байгууллагаас хураан авсан" гэдгийг тодотголоо.