С.Тайван: Банкны аппликэйшний цоорхойг ашиглан иргэний хадгаламжийн мөнгийг татаж авсан гэмт хэргийг илрүүлсэн

С.Тайван: Банкны аппликэйшний цоорхойг ашиглан иргэний хадгаламжийн мөнгийг татаж авсан гэмт хэргийг илрүүлсэн

Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цагдаагийн байгууллагад шалгагдаж буй зарим онцлог гэмт хэргийн талаарх мэдээлэл өглөө.

Сүүлийн үед кибер орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 98 орчим хувийг бусдын нэр дээр нээсэн арилжааны банкны данс ашиглаж үйлдэж байгаа, виртуал хөрөнгийн хэтэвч ашиглаж байгаа, бусдын нэр дээр нээсэн үүрэн холбооны утасны дугаар ашиглаж байгаа, олон нийтийн цахим сүлжээний хуурамч хаяг ашиглаж буй үйлдэл тогтоогдож байна. 

Тус хэлтэс байгуулагдсан цагаасаа хойш нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан 943 дуудлага мэдээлэл хүлээн авч 300-д нь нийт мөнгөн дүнгийн 60.1 хувьд буюу 1.7 тэрбум төгрөгийн банкны дансанд хязгаарлалт хийж ажилласан байна. 

Дуудлага мэдээллийг хараад дүн шинжилгээ хийхэд иргэд голдуу байр, машин худалдаж авах болон сүүлийн хоёр сар өвс тэжээл худалдаж авах зэргээр цахим орчинд байрлуулсан хуурамч зард итгэн их хэмжээний мөнгө шилжүүлж, залилуулж байгаа тохиолдол түгээмэл гарсан гэж Кибер гэм хэрэгтэй тэмцэх хэлсийн дарга хурандаа С.Тайван мэдээллээ.




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө