ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ВИДЕО: Шидтэн ч 2024 онд багтааж метро барих боломжгүй. 333 тэрбум төгрөгийг үр дүнгүй "цацах" гэж байна /ИЛЭРХИЙЛЭЛ/

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ВИДЕО: Шидтэн ч 2024 онд багтааж метро барих боломжгүй. 333 тэрбум төгрөгийг үр дүнгүй "цацах" гэж байна /ИЛЭРХИЙЛЭЛ/

Өнгөрсөн баасан гарагт /2024.02.23/ хуралдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаар "Нийслэлийн 2024 оны төсвийн тодотгол"-ын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсвийг 399 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тодотголыг НИТХ-аар батлуулахаар ажиллаж буй нь энэ юм. Угтаа бол нийслэл Улаанбаатар хотын 2024 оны төсөв 3.2 их наяд орчим. Гэтэл энэхүү мөнгийг 399 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж буй гол зорилго нь метро барьж, байгуулахтай холбоотой.

ВИДЕО: 

Мөн өөр бусад ямар ажилд дээрх хөрөнгийг зарцуулах талаар ЭНД дарж уншина уу. Тэгвэл isee.mn мэдээллийн сайтаас бэлтгэж буй "ИЛЭРХИЙЛЭЛ" ярилцлагаар Хотын 2024 оны төсвийн тодотголыг онцолж, НИТХ-ын төлөөлөгч М.Тулга, Д.Гантулга, эдийн засагч Р.Шинэбаяр нартай ярилцлаа. Тэд нийслэлийн төсвийн тодотголыг үр дүнгүй ажилд зарцуулах магадлалтайг онцлоод хоёр сарын дотор төсөв тодотгодог Хотын удирдлагуудыг сахилга батгүй, замбараагүй үйл ажиллагааг энэ үеэр шүүмжилсэн юм.

Мөн төсвийн тодотголын ихэнх хувь буюу 333 тэрбумыг зарцуулах "Метро барих" төсөл, 6 тэрбумаар "Хотын төвийн гудамжуудын явган зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн боржин чулуугаар тохижуулах" зэрэг ажлыг үр дүнгүй болно гэв. Тэд Хотын дарга Х.Нямбаатарыг төсвийн тодотголыг өргөн барихаасаа эхлээд хууль зөрчсөн улмаар хоёр өөр дүнтэй буюу 371 тэрбум, 399 тэрбум гэсэн дүнтэйгээр өргөн барьсан, үр ашиггүй ажилд төсвийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөсөн гэсэн юм.




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө