Суудлын 6, ачааны 3 автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ

Суудлын 6, ачааны 3 автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ

Хэнтий аймаг, Галшар сум. Баянбадрал багийн "Долооны гол" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс хойд зүгт 75 км-т/ Хэрлэн сумаас Галшар сумын чиглэлд зорчиж явсан автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 26-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Галшар суманд үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 75 км замыг туулан 23:21 цагт очиход 14 зорчигчтой, суудлын 6, бага оврын 3 ачааны автомашин тус тус цасанд суусан байсныг 2 цаг 30 минут ажиллаж татан гаргасан.