Орон сууцанд хөргөгч шатаж байсныг унтраажээ

Орон сууцанд хөргөгч шатаж байсныг унтраажээ

Дундговь аймаг, Сайнцагаан сумын долоодугаар багийн 115 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг урд шөнийн 04:14 цагт ОБЕГ-т ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид хоёр км  замыг туулан 04:18 цагт очиход иргэн Э-ын гал тогооны өрөөнд хөргөгч шатаж байжээ. Алба хаагчид 26 минут ажиллаж галыг унтраасан байна. Утаажилтын бүсээс тус орцны 17 хүнийг /том хүн 10, хүүхэд 7/ аюулгүй газарт гаргажээ.