БНСУ-ын жүжигчин И Жэ Үг болон "Aespa" хамтлагийн Карина нарыг үерхэж байгаа талаар тус улсын "Dispatch" агентлаг мэдээллээ

БНСУ-ын жүжигчин И Жэ Үг болон "Aespa" хамтлагийн Карина нарыг үерхэж байгаа талаар тус улсын "Dispatch" агентлаг мэдээллээ

БНСУ-ын өсөж яваа залуу жүжигчин И Жэ Үг болон "Aespa" охидын хамтлагийн дуучин Карина нарыг үерхэж байгаа талаар тус улсын "Dispatch" агентлаг мэдээллээ.

Уг мэдээлэлд дурдсанаар, "Ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр тэд нэгдүгээр сард Миланд бие биенээ анх хараад л шууд дурласан. Карина хамтлагийнхаа гишүүдтэй цуг амьдардаг тул ихэнхдээ И Жэ Үгийн гэрт болздог” гэжээ.

Тэд өнгөрсөн сард Миланд болсон "Prada 24FW"-д оролцож байхдаа танилцаж, Сөүлд буцаж ирээд харилцаагаа үргэлжлүүлсэн байна. Одоогоор хоёр талын энтертаймэнтаас албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм. Мөн сонирхуулахад жүжигчин И Жэ Үг нь Каринагаас хоёрхон насаар л ах гэнэ.