Жижиг намуудыг ашиглан МАН-д эргэн ирсэн Н.Энхбаярын түүхийг давтаж буй Н.Номтойбаяр тойрогт нэр дэвшихгүй жагсаалтад орно гэв

Жижиг намуудыг ашиглан МАН-д эргэн ирсэн Н.Энхбаярын түүхийг давтаж буй Н.Номтойбаяр тойрогт нэр дэвшихгүй жагсаалтад орно гэв

Улсын дээд шүүхийн “Улсын төрийн намын бүртгэл”-д эхний гуравдугаарт бичигддэг Монголын ногоон нам /МНН/ болон 13 дугаарт бичигддэг М.Энхсайханы гэх тодотголтой Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/ хамтарч “Үндэсний эвсэл” нэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд орохоор болж, даргаараа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон.  Шүүхээс ял сонсож, биеэр эдлээд гарч ирсэн Н.Номтойбаярыг жижиг намуудыг ашиглан улс төр хийж МАН-даа “эргэн эрэлт” хийх гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Тэгвэл "Үндэсний эвсэл"-ийн дарга Н.Номтойбаяр орон нутгийн иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Дорнод аймгаас эхэлсэн байна. Тэрээр Чойбалсан хотод иргэд сонгогчидтой уулзах үеэрээ " Би нэр дэвшихгүй, мөн нэр дэвшинэ. Энэ ямар утгатай вэ гэхээр 2024 оны сонгуулийн тогтолцоо хоёр тогтолцооны нийлбэр байдлаар хууль нь боловсруулагдаж УИХ-аар батлагдсан. Өөрөөр хэлбэл, мажоритар гэхээрээ өмнөх 2012, 2016 оны байдлаар явж байсантай адилхан тойргоос хүмүүс нэр дэвшдэг. Мажоритар тойрог дээр би нэр дэвшихгүй. Өөрөөр хэлбэл, би Дорнодоос нэр дэвшихгүй. Анхнаасаа үүнийг тодорхой болгож, хэлээд явсан дээр байх. Харин пропорцианаль буюу улсын хэмжээнд нэр дэвшдэг. Тэр хэмжээнд би нэр дэвшинэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ манай Дорнодынхон  намайг дэмжиж байвал саналаа өгч болно. Баян-Өлгий аймаг, казахууд намайг дэмжиж байгаа бол саналаа өгч болно. Тэгэхээр пропорцианаль тогтолцоогоор би нэр дэвшинэ, мажоритар тогтолцоогоор Дорнодод нэр дэвшихгүй гэж ойлгоорой" гэсэн юм. 

Энэ бол түүнийг тойрогт бус намын жагсаалтад орно гэдгийг бүрэн илтгэж буй байр суурь юм. 

Үүгээрээ Н.Номтойбаяр нь Намбарын Энхбаярын жижиг намуудыг ашиглаж, намдаа тоогдсон түүхийг давтаж байгаа юм.  Тодруулбал, МАН-аас гарч МАХН-ыг дахин байгуулсан Н.Энхбаяр МҮАН зэрэг улс төрийн жижиг намуудтай хамтарч “хүнд үедээ өөрийгөө хамгаалуулж”, явсаар улс төрд эргэн эрэлт хийж, МАН-даа дахин тоогдож байсан юм.