Малчдын зээлийг хойшлуулж, алданги тооцохгүй байх, өвс тэжээлийг хүртээмжтэй хүргэхийг САИН нам шаардлаа

Малчдын зээлийг хойшлуулж, алданги тооцохгүй байх, өвс тэжээлийг хүртээмжтэй хүргэхийг САИН нам шаардлаа

САИН намаас УИХ-д хоёр төрлийн шаардлага хүргүүлж байгаа талаар өнөөдөр /2023.02.27/ мэдээлэл өглөө. .

САИН намын дарга Б.Жагар, "Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн малчин иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд дараах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Үүнд:

  1. УОК-т шаарлагадтай нэмэлт зардлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар яаралтай шийдвэрлэх,
  2. Өвс, хивэг, хүчитгэсэн тэжээлийг хүртээмжтэй хэлбэрээр хүргэх,
  3. Засгийн газраас малчдын зээлийг хойшлуулах, мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор хүү алданги тооцож байгаа эсэхт мэдээлэл өгөх,
  4. Айл өрх бүрийн бодит хохирлыг тооцож, амьдралын хэвийн нөхцөлд шилжих бодлогыг тодорхойлохыг шаардаж байна.

Монгол улсын их хурлын гишүүдэд маш их харамсаж байгаа. Байгалийн зуд дээр нэмэгдээд улс төрийн зуд нүүрлэж байна. Малчдад хоёр боодол өвс, нэг шуудай тэжээл өгч, хөдөө орон нутгийн айлуудын хоол хүсийг ховх сорж байна. Зуданд өртсөн малчдад үнэхээр л тусламаар байгаа бол үнэтэй машиндаа зарцуулж буй шатахууныхаа мөнгийг нөөцөлж малчдад хандивлаад өөрсдөө төрийн ордонд ээлжит бус чуулганаа хуралдуулж бодлого тодорхойлох ёстой. Гэтэл өнөөдөр ард түмэндээ түр зуурын хайр зарлаад, сонгуулийн хууль зөрчиж байна. Зарим сумдад УИХ гишүүд сайд нарт зам гаргаж өгөх гээд төрийн албан хаагчдын ажиллах хүчийг хэвийн бус болгож байгаа. Нэг ёсондоо нэг малчны гадна нэг дарга 30 жиптэй очиж, 30 жигнүүр бууз идчихээд нэг тэжээл хоёр боодол өвс өгөөд л явж байгаа нь хэнд хэрэгтэй юм бэ” гэв.




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө