Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх ажилд 1.5 тэрбумыг зарцуулна

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх ажилд 1.5 тэрбумыг зарцуулна

"НЗДТГ болон харьяа агентлагууд гуравдугаар сарын 1-ны өдөр гэхэд Яармаг руу бүрэн нүүнэ" хэмээн Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн сард мэдэгдэж байсан ч барилгын ажил дуусаагүйтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарыг хүртэл хойшлуулжээ. 

Мөн энэ өдрүүдэд НИТХ-ын хурлаар хэлэлцэж буй Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд "Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор барилгад нүүлгэн шилжүүлэх ажлын зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулна" гэж тусгажээ. 

Хэрэв НЗДТГ болон харьяа агентлагууд нүүчихвэл Хангарди ордныг Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд өгөхөөр өгнө гэх мэдээлэл бий. Харин хуучин буюу төв талбайн баруун талын гурван давхар байшинд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгийн менежмент хийхээр олон нийтэд нээлттэй тендер зарлах аж. Яармаг дахь шинэ "Хангарди" ордны барилгыг 2018 онд барьж, 2012 онд эхний хэсэг ашиглалтад орсон юм.