Б.Хорлоо: "Цагаан хаалга" хотхонд байр захиалсан 5000 иргэн луйвардуулсан

Б.Хорлоо: "Цагаан хаалга" хотхонд байр захиалсан 5000 иргэн луйвардуулсан

"Нэхэх цагаан хаалга” цогцолбор хотхоны захиалагчдын эрх ашгийн холбооноос орон сууц захиалаад хохирсон иргэдийн хэлэлцүүлэг өнөөдөр /2024.02.24/ боллоо.

"Нэхэх цагаан хаалга” цогцолбор хотхоны захиалагчдын эрх ашгийн холбооны хуулийн зөвлөх, "Цагаан хаалга" хотхон шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа орон сууцандаа иргэдэд маш боломжит нөхцөл танилцуулж захиалга авдаг. Тухайлбал, тав, арван хувийг урьдчилж өгөөд, таван жилийн хугацаанд хүүгүйгээр төлбөрөө төлнө гэх мэт таатай нөхцөл санал болгодог. Зарим нь төлбөрөө 100 хувь төлөөд байраа захиалсан ч барилга баригдахгүй олон жил болсон. Иймд хохирсон иргэд 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын төв ордонд үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлгийн урилга болон удирдамжийг Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Барилга хот байгуулалтын сайд, хот болон дүүргийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүст хүргүүлнэ. Манай улсад иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль эрхзүйн орчин сул байгаагаас залилан мэхлэгчид даамжирч, иргэдийг олноор нь хохироож байна. Олон жил ажил хөдөлмөр хийж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө байр захиалдаг. Захиалсан байр баригдахгүй байгаагийн шалтгааныг тодруулахад "хөрөнгө оруулалт дутсан", "барилга барих зөвшөөрөл гараагүй", эсвэл "нэг тоотыг хэд хэдэн хүнд зэрэг зарчихсан" зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ч байна. Орон сууц захиалсан иргэдэд хууль эрхзүйн баталгаа алга" гэлээ.

Захиалагч Б.Хорлоо, "Манайх “Цагаан хаалга” цогцолбор хотхонд 2018 онд байр захиалаад өнөөг хүртэл байрандаа орж чадаагүй байна. Энэ хотхонд байр захиалсан 5000 иргэн орон сууцандаа ороогүй. Олон жил гадаадад ажиллаж цуглуулсан мөнгөөрөө орон сууц захиалаад байрандаа орж чадаагүй хохирсон иргэд төр засагт дуу хоолойгоо хүргэж байна" гэв.