“D” ангилалтай 161 иргэнийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтанд хамруулж байна

“D” ангилалтай 161 иргэнийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтанд хамруулж байна

Нийтийн тээврийн салбарт автобусны жолооч дутагдалтай байгаа тул Нийслэл, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн газарт бүртгэлтэй, ажил хайж байгаа В, C ангилалтай жолооч нарыг автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад хамруулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг сургалтад нийт 1825 иргэн бүртгүүлснээс D ангилалтай 161 иргэнийг мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулж байгаа аж.

Улаанбаатар хотын захиргаа, БНХАУ-ын “Юйтүн” автобусны компанитай гэрээ байгуулж, Хэнань мужаас 600 ширхэг, 350 сая юаны шинэ автобуснуудыг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглуулахаар худалдан авсан. Гэвч жолоочийн нөөц дутагдалтай байгаа асуудлаас үүдэн одоог хүртэл нийтийн тээврийн хүрэлцээ муу байсаар байна.