Гандантэгчэнлин хийдийн лам нар, сүсэгтэн олон 90 гаруй сая төгрөгийн өвс, тэжээлийг малчдад хандивлажээ

Гандантэгчэнлин хийдийн лам нар, сүсэгтэн олон 90 гаруй сая төгрөгийн өвс, тэжээлийг малчдад хандивлажээ

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж лам Гандантэгчэнлин хийдэд “Насны Авшиг” хүртээх үеэр лам хуврага болон сүсэгтэн олонд хандан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалан тусламжийн аяныг эхлүүлсэн билээ.

МБШ Төв-Гандантэгчэнлин хийд, Нароба институт тэргүүлэн монголын сүм хийдүүд, Бурханы шашны ТББ, лам хуврага, сүсэгтэн олон идэвхитэй оролцож 90 гаруй сая төгрөг хандивлажээ. Уг хандиваар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад малын өвс, тэжээл худалдан авч ОБЕГ-тай хамтран өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад явуулж эхэллээ. Уг хандивыг тухайн аймгийн Бурханы шашны төв хийдүүд, Онцгой байдлын газартай хамтран тусламж шаардлагатай малчдад хүргэх ажлыг зохион байгуулах юм.