"ОХУ ирэх сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд шатахууны экспортоо зогсооно" гэж ТАСС мэдээлжээ

"ОХУ ирэх сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд шатахууны экспортоо зогсооно" гэж ТАСС мэдээлжээ

ОХУ-ын Засгийн газар хавар, зуны эрэлтийн өсөлтийг нөхөх зорилгоор 2024 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд шатахууны экспортод түр хугацаагаар хориг тавихаар төлөвлөж байна.

Мөн бирж дээрх дизель түлшний борлуулалтын стандартыг 16% хүртэл нэмэгдүүлэх явдал байж магадгүй гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак ТАСС агентлагт мэдэгджээ. ОХУ өнгөрсөн хоёрдугаар сард бензиний экспортоо гуравны нэгээр бууруулж, дотоодын зах зээлд нийлүүлэх хэмжээгээ нэмэгдүүлсэн. Экспортыг хориглох шийдвэр нь зуны амралт, хээрийн ажил, түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт засварын үеэр нэмэгдсэн эрэлтийг нөхөхөд зайлшгүй шаардлагатай байгаа аж. Харин хязгаарлалтад ЕАЭБ-ын орнууд, түүнчлэн Өмнөд Осет, Абхаз, Монгол, Узбекистанд хамаарахгүй гэжээ.

Эх сурвалж: ТАСС




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө