“S OUTLET” дэлгүүр шинэ салбар руу нүүжээ

“S OUTLET” дэлгүүр шинэ салбар руу нүүжээ

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгасан.

Агуулахыг 2024 оны нэгдүгээр сарын 17-22-нд султгасан бөгөөд 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж эхэлжээ. Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S'Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон. Харин тус дэлгүүр шинэ салбараа Бөмбөгөрөөс Баянбүрд рүү өгсөх замд Гэсэр сүмийн эсрэг талд хуучнаар "Аз малл" их дэлгүүрийн 1 давхарт тус дэлгүүр нүүн очсон байна. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө