Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-ын цэргийн академид уригдан, илтгэл тавьжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-ын цэргийн академид уригдан, илтгэл тавьжээ

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-ын цэргийн академи Вейст пойнтод уригдаж, илтгэл тавьжээ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа “АНУ-ын Цэргийн академид уригдсандаа баяртай байна. Одоогийн сорилт, боломжуудын талаар санал бодлоо хуваалцлаа. Удирдлага, багш нар болон сонсогчидтой цагийг өнгөрөөсөндөө бахархаж байна. Бүгд онцгой” хэмээн бичжээ.

Харин АНУ-ын цэргийн академийн олон улсын харилцааны багш, доктор, профессор Роб Персон “Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийг угтан авсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Тэрээр Монгол Улсад ардчиллыг хэрхэн хүнд хэцүү нөхцөлд байгуулж, түүнийгээ хэрхэн үргэлжлүүлж байсан талаар сонсогч, багш нарт хандан лекц уншлаа” гэжээ.