"Автобусанд хүний толгой тоолдог төхөөрөмж суулгана" гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ

"Автобусанд хүний толгой тоолдог төхөөрөмж суулгана" гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, "Өнөөдрийн байдлаар 1049 автобус үйлчилгээнд гарахаас 1000 нь гарсан. Техникийн саатлын улмаас 19, жолоочгүйгээс 30 автобус үйлчилгээнд гараагүй байна. Тахилтад гэхэд 150 шинэ автобус жолоочгүйн улмаас үйлчилгээнд гараагүй бол мөн 50 автобусны төлбөрийн карт унших төхөөрөмжийг суурилуулахаар хүлээж байна.

Шинээр карт унших төхөөрөмж суурилуулна. 45 хоногийн хугацаанд туршина. Энэ хугацаанд хоёр төхөөрөмжийн алинд нь ч картаа уншуулж болно. 

Ирэх гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны системыг олон нийтэд танилцуулж, шилжилт хийнэ. Мөн хүний толгой тоолдог төхөөрөмжийг бүх автобусанд суулгана. Ахмад настан, хүүхэд, донор гэх мэт үнэгүй зорчдог хүмүүсийн картыг татаасаар мөнгөжүүлж өгнө. Өнөөдөр автобусны жолооч нар бүгд бэлэн мөнгөний хайрцагтай. Түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг. Өдөрт хамгийн багадаа 30, 40 мянган төгрөг жолоочийн халаас руу орж байгаа юм. Карт уншуулсан хүмүүсийн тоо, толгой хоёр яг таарах ёстой. Тоо таараагүй бол жолоочид шаардлага тавьж эхэлнэ. Миний хувьд карт аваад зарим чиглэлд сууж үзсэн. Автобусны жолооч нүдэн дээр л мөнгө авч байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай" гэлээ.