Дөрвөн жилд нэг удаа тохиодог өндөр жил буюу хоёрдугаар сарын 29-н өнөөдөр тохиож байна. Тэгвэл манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,302 иргэн байдаг гэдгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ. Тус өдөр мэндэлсэн иргэдийн 1,143 нь Улаанбаатар хотод байгаа бол орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 93 хүн амьдарч байна.
