Т.Баярхүү: Улсын Онцгой комисст иргэд, ААН-ээс нийт 1,4 тэрбум төгрөгийн мөнгөн хандив өгчээ

Т.Баярхүү: Улсын Онцгой комисст иргэд, ААН-ээс нийт 1,4 тэрбум төгрөгийн мөнгөн хандив өгчээ

Улсын Онцгой Комисс (УОК)-ын Шуурхай штабаас хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2024.02.29/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр зудын нөхцөл байдлын үнэлгээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрээр хэлэхдээ "Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас зудын нөхцөл байдалд үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээ хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гарсан бөгөөд одоогоор өөрчлөлт байхгүй.Тус үнэлгээ гуравдугаар сарын эхээр дахин хийгдэж, нөхцөл байдлыг шинээр танилцуулна. Одоогийн байдлаар 13 аймгийн 58 суманд төмөр зуд,17 аймгийн 139 суманд цагаан зуд, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрсэн мэдээлэл бий. Малын хорогдлын мэдээлэл хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш шинэчлэгдээгүй. Тодруулбал 2,136,000 толгой мал хорогдоод байна. Малын хорогдлын мэдээллийг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт нэгтгэж олон нийтэд танилцуулж байна" гэлээ.

Өвөлжилт хүндэрсэн 11 аймгийн 46 суманд гурваас доош ам бүлтэй 1,408 малчин өрхөд хүндрэл үүссэн байна. Үүний дагуу эдгээр айл өрхөд хүн хүчний дэмжлэг үзүүлэх, тухайн айл өрх орчмын цасыг цэвэрлэх зорилгоор албан хаагчдыг томилон явуулсан. Тодруулбал, Зэвсэгт хүчний 214 дүгээр цэргийн албан хаагч, 21 нэгж техниктэйгээр Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдсэн. Эхний бүлгүүд очих газраа очсон. Өнөөдрийн байдлаар таван сумын 11 өрхөд үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Өчигдрийн байдлаар нийт 4,416 малчин өрхийн 1,817 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 2,541 малчин өрхийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хоол хүнсний тасалдал үүссэн 1,223 малчин өрхөд хүнс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан байна.




Өнөөдөр бич өдөр

39 минутын өмнө